КОВИД-19 | Хойд болон Өмнөд Америкт тархалт эрчимжив

2020 оны 06 сарын 30

Коронавирусний халдварын нөхцөл байдал дэлхий дахинд ямар байгаа талаар мэдээлэл хүргэе.

Хойд хөрш ОХУ, Тува, Буриад, Чита мужид өвчлөл нэмэгдсээр байна. ДЭМБ-аас цар тахал бол гамшиг юм гэдгийг мэдээлсэн. Энэ гамшгийг даамжруулах зүйлүүд нь олон хүн цугларах, амны хаалтаа зүүхгүй, зай барихгүй байх зэрэг юм. Иймээс эдгээр гурван дүрмийг баримтлах нь гамшгаас хамгаалж байгаа үндсэн арга гэдгийг хэлж байна.

Хойд болон Өмнөд Америк, Зүүн өмнөд Азийн улсуудад халдварын тархалт эрчимжжээ. АНУ-д хоногт 41 мянга гаруй шинэ тохиолдол, 885 нас баралт бүртгэгдэж, нийт 2.5 сая гаруй хүн коронавирусээр өвчилж, 126 мянга гаруй хүнд эндсэн байна. Бразилд нийт халдвар 1.3 сая давж, 58 мянга гаруй хүн нас барсан бол Орост халдвар 641 мянга давж, 9166 хүн нас барсан талаар ОХУ-ын Гамшгийн штабаас мэдээлжээ. Энэтхэгт хоногт дахин 19400 гаруй халдварын шинэ тохиолдол бүртгэгдэв.

Номхон далайн баруун бүсэд Японд 110 шинэ тохиолдол нэмэгдсэний дийлэнх нь нийслэл Токио орчмын бүс нутагт илэрчээ. БНСУ-д хоногт 43 шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн бөгөөд шинэ тохиолдлуудын 23 нь дотоодын халдвар, 20 нь гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол аж. Халдварын тохиолдлуудыг тархвар зүйн хувьд авч үзвэл Сөүл хот дахь сүмүүдээс голомттой халдвар нэмэгдэж байна.

 

Top