КОВИД-19 | Туркт хоногт 1200 гаруй хүн өвчилжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 01

Туркийн Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа тус улсад хоногт коронавирусний халдвараар 1200 гаруй хүн өвчилсөн талаар мэдэгджээ. Туркт сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний 50492 шинжилгээ хийгдэж, 1293 шинэ тохиолдол илэрсэн байна.

“COVID-19”-ийн халдвараар хоногт 16 хүн нас баржээ. Туркт нийт нас баралтын тоо 5131 болсон байна.

Тус улсад халдвар авсан нийт хүний тоо өнөө өглөөний /2020.07.01/ байдлаар 199906 болжээ.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “COVID-19”-тэй холбоотойгоор улс орондоо хэрэгжүүлсэн хөл хорионы дэглэмийг сулруулж байгаагаа мэдэгдсэн юм. Гэсэн ч халдварын тоо эргээд нэмэгдэх хандлагатай байгаа нь хүмүүсийг түгшээж байгаа аж.

 

Top