Японы Токио хот болон хотын ойр орчмын суурингийн оршин суугчид өнгөрсөн шөнө солир нисэж өнгөрөхийг харжээ. Токио хотын дээгүүр нисэж өнгөрөхөд дэлбэрч буй мэт хүчтэй дуу чимээ гарсан байна.
Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Сүга өнөөдөр /2020.07.02/ хийсэн хэвлэлийн бага хурал дээр энэхүү үзэгдлийн талаарх мэдээллийг цуглуулж байгаа бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй гэж мэдэгджээ.
Японы жиргээчид тэнгэрт бөмбөг хэлбэртэй, хурц гэрэлтсэн объект нисэж буйг харуулсан дүрс бичлэгийг нийтэлсэн байна. Орон нутгийн цагаар 02.30 цаг орчим хүчтэй дэлбэрэлтийн чимээ гарсан бөгөөд зарим барилгын цонх доргиж байсан гэж жиргээчид мэдээллээ хуваалцжээ.
Киодо агентлагийн онцолсноор, Японы нутаг дэвсгэр дээгүүр сард хэд хэдэн удаа солир нисэж өнгөрдөг гэнэ. Гэхдээ солир агаар мандлаар нэвтрэхдээ хүчтэй чимээ гаргах нь туйлын ховор тохиодог аж.
Сэтгэгдэл ( 1 )
Нэг ёр . Дохио өгч байна даа