КОВИД-19 | АНУ-д халдвар огцом нэмэгдлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 07

АНУ-ын Флорида мужийн Майами-Дейд тойрогт энэ сарын 8-наас ресторан, спорт заал, фитнесс төвүүдийг хаах шийдвэр гаргажээ. Тус мужид коронавирусний халдвар өсөж байгаа талаар тойргийн дарга Карлос Хименес мэдэгдсэн байна.

Дээрх газруудыг яаралтай хааж байгаа ч хоол захиалгаар хүргэлтийн үйлчилгээг хэвээр үлдээх аж. Харин бассейн, амралтын хаалттай бүс, зуны лагериуд, хүүхэд харах төвүүд одоогоор цар тахлын үеийн дэглэмийг сайтар сахиж, нээлттэй хэвээр байх гэнэ.

АНУ-д хоногт 50 мянга гаруй халдварын тохиолдол нэмж бүртгэгдсэн нь цар тахал аюулын хэмжээнд хүрээд байгааг харуулжээ.

Флоридагаас гадна Аризона мужид халдварын тархалт огцом өссөнтэй холбоотойгоор хязгаарлалтын дэглэмийг эргүүлэн сэргээжээ.

АНУ-д өнөө өглөөний /2020.07.07/ байдлаар коронавирусний 2.992.350 тохиолдол, 132.399 нас баралт бүртгэгдэж, 900.629 хүн эдгэрээд байна.

Дэлхий дахинд өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 203 мянган тохиолдол нэмж бүртгэгджээ.

 

Top