Дээрхийн гэгээнтэн Далай лам энэ сарын 6-нд 85 насныхаа ойг тэмдэглэж, сүсэгтэн олонд ном айлдсан билээ.
Тувагийн ард түмний өмнөөс Дээрхийн Гэгээнтэнд хандан Тувагийн тэргүүн Шолбан Кара-оол “1992 онд Далай лам Тувад айлчилснаар Буддын шашин манайд хөгжлийн шинэ түвшинд гарсан билээ. Түүний айлдсан сургаал одоо ч тувачуудын сэтгэл зүрхэнд байж, үр хүүхдэд нь дамжуулагдаж байна. Далай ламтай уулзаж байснаа одоо ч би сэтгэл хөдлөн дурсдаг. Гэгээнтэнд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Шинэ баригдаж байгаа хийдээ бид Дээрхийн гэгээнтний нэрээр нэрлэнэ” гэж мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 2 )
Uuhai! Oirad b oirad. Gojuu zoryyd baigaad amjilt!
Сайхан мэдээ байна. Тува түмэнд сайн сайхныг хүсье.