КОВИД-19 | Бразилд хоногт 45.305 тохиолдол бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 08

Бразилд өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 45.305 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Тус улсад “COVID-19”-ийн нийт халдварын тоо өнөө өглөөний /2020.07.08/ байдлаар 1.668.589 болжээ.

Бразилын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд тус улсад коронавирусний халдварын улмаас 1254 хүн нас барж, нийт нас баралтын тоо 66.741 болсон байна.

Коронавирусний халдварыг ялсан хүний тоо 976.977 болжээ. Гэхдээ тус улс халдвар, нас баралтын тоогоороо дэлхийд хоёрдугаарт бичигдэж байна.

Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонаругийн “COVID-19”-ийн шинжилгээ эерэг гарсан талаар өмнө нь мэдээлжээ.

Бразилд Хятадын хөгжүүлж байгаа “Коронавак” вакцины эмнэл зүйн гуравдугаар шатны туршилтыг хийхээр болсон байна. Сан Пауло болон хүн ам ихээр оршин суудаг мужид туршилтыг эхлүүлэхээр болжээ.

 

Top