Сербид хөл хорионы шинэ арга хэмжээг эсэргүүцэн жагсав

2020 оны 07 сарын 08

Сербийн нийслэл Белград хотын төвд өнгөрсөн шөнө эмх замбараагүй байдал үүсжээ. Сербийн удирдлагууд коронавирусний халдвартай тэмцэх үүднээс хөл хорионы шинэ арга хэмжээ хэрэгжүүлэх шийдвэр гаргасан нь ийнхүү эсэргүүцэлтэй тулгарлаа.

Эсэргүүцэгчид цагдаа нар руу дайрч, зарим нь улсынхаа парламентын ордон руу нэвтэрч чадсан байна.

Цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий болон бусад тусгай хэрэгсэл ашиглажээ.

Сербийн Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр парламентын ордны өмнө 5000 орчим хүн цугларчээ.

Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич Белградад цар тахалтай холбоотойгоор эргүүлийн цаг гаргаж байгаа талаараа мэдэгдсэн билээ.

 

Top