КОВИД-19 | Цар тахлын оргил үед хүрээгүй байна гэв

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 08

Дэлхий дахинд өнгөрсөн 24 цагийн дотор 193 мянган шинэ халдвар, 3000 гаруй нас баралт бүртгэгдсэн байна. Халдварын эрч улам нэмэгдэж байгааг ДЭМБ-ын Онцгой байдлын хөтөлбөрийн дарга хэлжээ.

Коронавирусний халдварын дэгдэлт хурдацтай явагдаж байгаа ч цар тахлын оргил үед хүрээгүй байгаа аж. Иймээс хөл хорионы үеийн амьдралын шинэ хэв маягт дасан зохицох хэрэгтэй байгааг ДЭМБ сануулсаар байна.

Гараа савандаж угаах, маск зүүх, хүн хоорондын зайг барих гэсэн шинэ хэв маяг нь бидний амьдралын өдөр тутмын хэвшил болох ёстой юм. Түүнчлэн эв нэгдэлтэй байх нь энэ өвчний ард гарах чухал зэвсэг гэдгийг ДЭМБ улс орнуудад хандан уриалсан.

Олон улсын 200 гаруй эрдэмтэн судлаачид коронавирус агаараар дамжиж байгаа талаар ДЭМБ-д нээлттэй захидал илгээжээ. Тус байгууллагаас энэ талаар вирус агаараар дамжин тархаж байгаа тухай шинээр нотлох баримтууд гарч байгааг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлээд цаашид халдварын тархах замын үр дагаврыг нь илүү сайн судлах хэрэгтэй гэлээ. Вирус агаарт хоёр метр гаруй зайд байж, тархдаг нь өмнө нь коронавирус агаар дуслын замаар халддаг гэсэн дүгнэлтийг агаараар дамжин халддаг болгон өөрчилж байгаа юм. Мэргэжилтнүүд коронавирусийг агаараар дамжих халдвар гэж томъёолоод хүмүүсийг дотоод болон гадаад орчинд хоёуланд нь амны хаалт зүүх ёстой гэсэн зөвлөмжийг өгч байна.

 

Top