Террористууд Сирид гал нээжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 09

Сири дэх дайсагнагч талуудыг эвлэрүүлэх Оросын төвийн захирагч Александр Щербицкийн мэдээлснээр “Жабхат ан-Нусра” террорист бүлэглэлийнхэн Сирийн Идлиб, Алеппо болон Латакия муж дахь хүн ам оршин суудаг дүүргүүд рүү гал нээжээ.

Нэлээд хэдэн дүүрэг рүү гал нээх үеэр учирсан хохирлын талаар мэдээлэл өгөөгүй байна.

Сирид саяхан цар тахалтай холбоотойгоор авсан хязгаарлалтын арга хэмжээ цуцлагдаж, Алеппо хотод Үндэсний музей нээгдсэн байна. Нөхөн сэргээх ажил дуусаж, зарим заал нь иргэдэд нээлттэй болжээ. Алеппо нь Сирийн хамгийн том хот юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top