[ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ] Өдөр бүр СТИЛЛЭГ харагдахад туслах 10 энгийн зөвлөгөө

2020 оны 07 сарын 10

Стиллэг бөгөөд биед эвтэйхнээр хувцаслахад туслах 10 энгийн зөвлөгөөг хүргэе. Хурдан бөгөөд стиллэг хувцаслаад гэрээсээ гараарай.


Өглөө юу өмсөхөө орой нь бод

Дуртай сериалаа үзээд завгүй байсан ч маргааш юу өмсөхөө бэлдэж тавих, төлөвлөж бодох нь өглөө цаг, нерв хэмнэнэ.

Унтахаасаа өмнө цаг агаар хар

Өглөө хөнгөн палааж, сандаал өмсөхөөр бэлдчихээд унтсан ч борооны чимээнээр сэрвэл яах вэ. Иймээс цаг алдахгүйн тулд цаг агаарын мэдээг харчихаж байгаарай.

Худалдаж авах гэсэн зүйлээ л ав

Ямар хувцас худалдаж авахаар гарсан, түүнийгээ л ав. Илүү зүйлд нүд унагах, хямдралтай тасгийн хажуугаар зүгээр өнгөрч чадахгүй байх зэрэг нь таныг хэрэггүй хувцаснууд цуглуулахад хүргэнэ.

Өнгөний зохицлыг бод

Хувцас худалдаж авахдаа өнгөнүүдийнх нь зохицол, загварынх нь нийлэмжийн талаар сайн бод. Мөн шүүгээндээ өнгө, загвараар нь тохируулж хувцсаа өлгөх нь цаг хэмнэнэ.

Өөрийн загвараа ол

Өөрт тань тохирдог, өмсөх дуртай загвараа олж мэд.

Гутландаа ач холбогдол өг

Гутлынхаа талаар бүү март. Эхлээд ямар гутал өмсөхөө сонгоод дараа нь бусад хувцасаа сонгох нь цаг хэмнэдэг.

Шүүгээндээ хийхээс өмнө индүүд, янзал

Хүч, цагаа хэмнэхийн тулд хувцасаа индүүдэж, янзалж цэгцлээд шүүгээндээ хий. Өглөө яарсандаа индүүдээгүй өмд, үрчгэр цамцтай гармааргүй байгаа биз дээ.

Индүүдэх дургүй бол индүүдэх шаардлагагүй хувцас ав

Хувцас индүүдэхийг үзэн яддаг бол ийм арчилгаа шаарддаггүй хувцас авч бай. Хими цэвэрлэгээний асуудалтай хувцаснууд мөн хамаатай.

Шүүгээндээ хиртэй хувцас бүү өлгө

Өглөө өмсөөд гарсан цамц тань толботой байна уу? Энэ юун толбо вэ гэхээсээ өмнө шүүгээндээ хиртэй хувцас хийдэг зуршлаасаа салахаа бод.

Хувцаслахаасаа өмнө үсээ янзалж, нүүрээ буд

Энэ нь тэнэг сонсогдож байж болох ч нүүрээ будаж, үсээ янзалсан та илүү тайван болох болно. Үүнээс гадна та стилээ бүрэн олж хувцаслаж чадна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top