КОВИД-19 | Бразилд хоногт 42 мянга гаруй тохиолдол бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 10

Бразилд хоногт бүртгэгдсэн коронавирусний халдварын тоо 42 мянга давжээ. Тус улсад ийнхүү өнөө өглөөний /2020.07.10/ байдлаар нийт халдварын тоо 1.755.779 болсон байна.

Тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр 24 цагийн дотор 42619 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол нас баралтын нийт тоо 69184 болжээ.

Энэ сарын 7-нд Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару коронавирусний халдвараар өвчилсөн нь тодорхой болсон билээ. Тэрбээр улс оронд нь нөхцөл байдал хүнд байхад хөл хорионы дэглэмийг сулруулна хэмээж, өөрөө амны хаалт зүүхгүйгээр олон нийтийн газар явдаг зэрэг нь олны шүүмжлэлтэй тулгараад байсан юм.

Top