КОВИД-19 | Амны хаалт нь халдвараас хамгаалах энгийн бөгөөд найдвартай арга

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 10

ДЭМБ-аас шинэ төрлийн коронавирусний халдварлах замын талаар “Эмнэлгийн орчинд ажилбар гүйцэтгэх үед агаарт вирусний дусал тархсанаар, эмнэлгийн бус орчинд шууд агаарын замаар халдвар дамжиж байгаа талаар цааш үргэлжлүүлэн анхааралтай судлах хэрэгтэй” гэжээ.

Мөн АНУ-ын эрдэмтэн халдвар шууд агаарын замаар дамжихгүй гэх нотолгоо байхгүй учраас вирус амьсгалах замаар дамжиж халдварладаг байж болзошгүй гэж үзэж, бид өөрсдийгөө хамгаалж, амны хаалтыг зайлшгүй зүүх нь чухал гэсэн байна.

Амны хаалт нь коронавирусний халдвараас хамгаалах энгийн бөгөөд найдвартай арга гэж үзэж байгаа аж.

Дэлхийн аль ч улс оронд цар тахлын үед хүмүүсээс зай барьж явах, амны хаалт зүүх, гараа савандаж угаах гэсэн гурван энгийн дүрмийг сахихыг уриалсаар байна.

 

Top