Японы “Mitsubishi Chemical” компани далайн усанд задардаг нийлэг уут бүтээжээ. NHK сувгийн мэдээлснээр, эдгээр уутыг чихрийн нишингэ орсон материалаар хийсэн байна. Барьж үзэхэд эл уут ердийн нийлэг торноос ялгагдахгүй аж.
Өдгөө тус компани шинэ бүтээгдэхүүнээ их хэмжээгээр үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Байгальд ээлтэй эл уутны үнэ хэмжээнээс хамааран дунджаар 12-50 иен байх гэнэ. Энэ нь ердийн гялгар торноос зургаа дахин өндөр үнэ юм. “Mitsubishi Chemical” компани шинэ бүтээгдэхүүн нь далай, тэнгисийн бохирдолтой тэмцэхэд өөрийн хувь нэмэр оруулна гэж найдаж байна.
Японд энэ сарын 1-нээс эхлэн бүх дэлгүүр нийлэг уутнаас төлбөр авч эхэлжээ. Зарим дэлгүүр байгальд задардаг био материалаар хийсэн уутыг үнэгүй санал болгодог болжээ. Гэхдээ ихэнх худалдан авагчид өөрсдийн тортой ирж, үйлчлүүлдэг байна.
Сэтгэгдэл ( 2 )
энэ л хэрэгтэй дээ
Япон хүний ухаан гэж гайхалтай юм аа . Манайх япон улсад хэсэгхэн газраа түрээслээд энэ гайхамшигтай үйлдвэрлэл явуулдаг нэг үйлдвэрийг нь оруулж ирээд үйлдвэрлэл явуулахад олон хүн ажиотай орлоготой болохын байгаа юм даа, Газрыг түрээслэнэ гэж ойлгоорой , зарах биш шүү.\n