Засгийн газрын хуралдаан 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр болж бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг 09 дүгээр сарын 01-нээс эхлүүлэхээр шийдвэрлэлээ.
Цэцэрлэг, сургуулийн хичээл 09 дүгээр сарын 01-нд эхэлнэ
Бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг 09 дүгээр сарын 01-ний өдрөөс үе шаттай эхлүүлэх Улсын онцгой комиссын шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжив. Энэ дагуу:
Сум, баг, тосгоны сургууль танхимаар, аймгийн төв, нийслэлийн сургууль гурван өдөр танхимаар, хоёр өдөр теле хичээл, цахим хэлбэрээр орох юм. Хүүхдүүд өдөрт 4-6 цаг хичээллэх бөгөөд нэг хичээл 35-40 минут байхаар тооцсон байна. Хүчин чадлаас хамаарч 3-4 настай нийт хүүхдийн тодорхой хувийг, таван настай хүүхдийг бүхэлд нь цэцэрлэгт хамруулах бол хоёр настай хүүхдийг энэ удаа авахгүй байхаар болжээ. Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд теле хичээл орохоор болсон байна. Энэ шийдвэрийг 10 дугаар сарын 01 хүртэл мөрдөх бөгөөд КОВИД-19-ийн нөхцөл байдалтай холбогдуулан хэвийн горимд шилжүүлэх эсэхийг тухайн үед нь шийдэх юм. Халдвар хамгааллын дэглэм баримтлах, хүүхэд, багш, ажилчдыг халдвар авахаас сэргийлэх, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, гар угаах болон ариутгах бодис, халуун хэмжигч багажаар хангахаар боллоо. Томуу, томуу төст өвчлөл нэмэгддэг учир 12 дугаар сарын 01-нээс 02 дугаар сарын 15 хүртэл хугацаанд улирлын амралтыг эхлүүлэхээр тооцож бэлтгэлээ хангахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайд нарт чиглэл болгов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 3 )
Багш нар мөнгөөр авлигаар дүн гаргадаг , мэдлэггүй залуус их бна тэрний оронд зам , барилгын мэргэжил эзэмшүүлээ..!
Цаашид их дээд сургуулииг 10.01с болгох. Учир оюутнууд аав ээждээ, ах дүү нартаа намрын ажилд туслах, 5,3 төгрөгөөр өвөлжилтиин бэлтгэл хангах ажилд оролцож олсон мөнгөөрөө ядаж хувцасаа өөрсдөө авч хөдөлмөриин үр өгөөжииг мэдрэх! Угтаа бол 9.01-10.01 хооронд танилцах үдэшлэг, уулзалтын баяр тэмдэглэж шоуддаг сарыг ажилч сар болгоё
Монголын их дээд сургуулиуд ямар ч мэргэжил эзэмшүүлдэггүй диплом гээд нэг хатуу хавтас олгодог. Залуучууд ингэж цаг алдаж байхаар Хөдөлмөр Сургалт Үйлдвэрлэлийн төвд сургалтанд хамрөгдаж нарийн мэрэгжлийн гагнуурчин цахилгаанчин барилгын үасалчин булагчин өрлөгчин кранист гээд сонирхсон чиглэлээрээ сурч ирээдүйгээ бүтээн байгуулах хэрэгтэй. Одоо лээд мэрэгжлийн диплом чухал биш болсон. Харин англи герман хэл эзэмшвэл болоод яьчихна.