ХЭН ЮУ ХЭЛЭВ I АН-ын гишүүд ба Ерөнхий сайдад нэр дэвшигч

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 12

АН-ын гишүүдээс Ерөнхий сайдад нэр дэвшигчийн талаар байр суурийг нь сонслоо.


АНУ-ын дарга Л.Гантөмөр: Дараагийн ерөнхий сайдын манлайллаас их зүйл шалтгаална. Ерөнхий сайд гэдэг бол аж ахуйн албаны дарга биш. Энэ хүний манлайлал Монголын улс төрийн нөхцөл байдлыг хэрхэн зөв тийш чиглүүлж ажиллахыг харуулна. Өөрөөр хэлбэл энэ хүн парламентын засаглалыг төгөлдөржүүлэх үүрэгтэй. Хоёрдугаарт, шударга ёсыг тогтоох хэрэгтэй. Дунд шатны давхардсан бүтцийг арилгаж, төрийн албыг илүү чадварлаг, илүү цомхон болгох тал дээр онцгой алхмуудыг авах шаардлагатай. Гуравдугаарт, энэ их хавтгайрсан халамжуудыг хэрхэн хумих чиглэлд маш тодорхой бодлого хэрэгтэй. Дөрөвт, засгийн газрын дөрвөн жилийн хугацаатай мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг нүсэр ажил хүлээж байна. АН Монгол оронд хэрэгтэй чухал асуудлуудыг тулгаж, шаардаж ажиллах үүрэгтэй.
 


УИХ-ын гишүүн О.Алтангэрэл: Ардчилсан нам нэгдсэн байдлаар бус гишүүд өөр өөрийнхөө саналаа өгөх шийдвэр гаргалаа. Гишүүний хувьд Г.Занданшатар нэр дэвшигчийг дэмжиж, саналаа өгнө. Өмнөх засгийн газраас хэрэгжүүлж байсан бодлого, ялангуяа хүний эрх, эрх чөлөөний чиглэлээр өргөн барьсан хуулиуд болон авлигын эсрэг багц хуулиудын төслийг батлаарай гэсэн захиастай дэмжинэ.
 


УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: Нэр дэвшигч Г.Занданшатарыг дэмжинэ. Уг нь дэвшилттэй, шинэ хүнийг оруулж ирнэ гэсэн хүлээлт байсан. Маш олон реформ, шинэчлэлүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Олон жилийн турш улс төрийн өндөр албан тушаалуудыг хашиж байсан хүнийг дахин оруулж ирэх шаардлага байсан уу гэж би харж байгаа. Засгийн газрын бүтцийн хувьд цомхон байх ёстой гэж үзэж байна. Хяналтын менежерүүдийг Ардчилсан намаас тавьж, ажиллуулж байгаа. Тэд томилогдсоноосоо эхлээд төрийн мөнгийг шамшигдуулж байгаа том хэргүүдийн талаар мэдээлэл өгч байгаа. Энэ нь нэг нам дангаар засаглаж байгаа үед нууц төсөв төрийн өмчит компаниудаар дамжин гарч байгааг харуулсан. Энэ нь МАН-д таалагдаагүй учир АН-ыг засгаас шөнө дунд гаргасан. Үүнээс харахад хяналтын менежерүүд сайн ажиллаж байгаа, ил тод байдлыг хангуулах тал дээр шахаж ажиллаж байна. Тиймээс АН-аас томилогдсон хяналтын менежерүүдийн ажлыг үргэлжлүүлэхийн төлөө байр суурьтай байгаа гэв. 
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(59.153.114.238) 2025 оны 06 сарын 14

ANUSDN BOOW XXNO80955877

1  |  0
S(59.153.114.238) 2025 оны 06 сарын 12

VANXANDI80955877

0  |  0
Close menu