ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 12

Өнөөдөр 2025.06.12. Энэ оны 163 дахь өдөр бөгөөд он дуусахад 202 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 04 цаг 53 минутад мандаж, 20 цаг 51 минутад жаргана.

Улаанбаатарт үүлэрхэг. Өдөртөө 20 хэм дулаан, шөнөдөө 8 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Хүүхдийн хөдөлмөртэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байгаа бол Бразилд Дурлалт хосуудын өдөр, Парагвайд Энх тайвны өдөр, Филиппинд Тусгаар тогтнолын өдөр, АНУ-д Улаан сарнайн өдрийг тэмдэглэж байна.

Өнөөдөр Бразилын супер модель Адриана Лима, Америкийн модель, жүжигчин Кендра Уилкинсон, Бразилын хөлбөмбөгч Филиппе Коутиньо, Америкийн дуучин Крис Янг, Австралийн хөлбөмбөгч Харри Тэйлор, Канадын жүжигчин Дакота Мортон, Английн гимнастикч Лаура Жонс зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1897 оны энэ өдөр Карл Элзенер швейцарь армийн хутганы зохиогчийн эрхийг авчээ.

1920 оны энэ өдөр Панамын суваг нээгдсэн байна.

1945 оны энэ өдөр Францад дайны үеэр хэвлэлд тогтоосон байсан цензурыг цуцалжээ.

1955 оны энэ өдөр Якутад алмаазын анхны том орд нээгдэж байв.

1963 оны энэ өдөр Нью-Йоркт “Клеопатра” киноны нээлт болжээ. Киноны гол дүрд алдарт Элизабет Тэйлор тоглосон билээ.

1991 оны энэ өдөр Борис Ельцин Зөвлөлт Социалист Орос Улсын Ерөнхийлөгчөөр сонгогджээ.

2000 оны энэ өдөр Чеченийн тэргүүнээр Ахмат Кадыров сонгогдов.

2018 оны энэ өдөр АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүн нар түүхэнд анх удаа уулзав.

Билгийн тооллын 16. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

Өнөөдөр үс засуулбал өвчин ирнэ

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu