ОХУ Украинд 1212 цэргийн цогцсыг шилжүүлэн өгчээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 12

Оросын тал Украинд 1212 цэргийн цогцсыг шилжүүлэн өгч, Оросын 27 цэргийн цогцсыг хүлээн авсан гэж Украинтай хийж буй хэлэлцээнд оролцогч Оросын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский мэдэгджээ.

Амь үрэгдсэн цэргүүдийн цогцсыг солилцох тухай тохиролцоонд талууд Истанбулд энэ сарын 2-нд болсон ээлжит яриа хэлэлцээний үеэр хүрсэн билээ. Тохиролцоо ёсоор талууд шархадсан болон хүнд өвчтэй, 25-аас доош насны олзны цэргүүдээ солилцох, Украины талд 6000 гаруй цэргийн цогцсыг шилжүүлэн өгөх юм. Энэ хүрээнд зургаадугаар сарын 9 болон 10-нд талууд олзны цэргүүдээ солилцжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu