КОВИД-19 | Хятадад хоногт 57 тохиолдол бүртгэгджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 04

Хятад улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 36 шинэ тохиолдол бүртгэгдэж, 21 шинж тэмдэггүй халдвар тээгч илэрсэн байна.

БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хорооноос мэдээлснээр шинэ тохиолдлуудын 28 нь Шинжаан-Уйгурын автономит нутагт бүртгэгджээ.

Хятадын болон Саутхемптоны их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар коронавирусний халдвар галт тэргээр зорчих үед халдах эрсдэл өндөр гэсэн билээ.

Коронавирусний халдвараар дэлхий дахинд өнөө өглөөний байдлаар /2020.08.04/ 18.2 сая хүн өвчилж, АНУ, Бразил, Энэтхэг, Орос улсууд халдварын тоогоороо тэргүүлж байна.

 

Top