КОВИД-19 | Бразилд халдварын тоо 2.7 сая давлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 04

Бразил улсад коронавирусний халдварын батлагдсан тохиолдлын тоо 2.751.665 болжээ. Өнгөрсөн шөнө тус улсад халдварын тоо 16.4 мянгаар нэмэгдсэн байна.

Тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр Бразилд зөөвөрлөгдөж орж ирсэн халдварын тоо хоногт 556-гаар нэмэгдэж, 94660 болжээ.

Өмнө нь Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонаругийн эхнэр Мишель Болсонару коронавирусний халдвараар өвчилсөн тухай мэдээлэл гарсан билээ.

Бразил улсын өмнө халдварын тоогоороо АНУ 4.795.493 батлагдсан тохиолдолтойгоор дэлхийд тэргүүлж байгаа бол Бразилын ард Энэтхэг улс 1.803.695 тохиолдолтойгоор гуравт бичигдэж байна.

 

Top