КОВИД-19 | Их, дээд сургуулийг нээхдээ лабораторийн шинжилгээ хийх хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 04

Дэлхийн 216 улс, бүс нутагт бүртгэгдсэн коронавирусний халдварын улмаас улс орнуудад хөл хорионы дэглэм үргэлжилсээр байна. Олон улсын судлаачдын судалгаагаар одоо тусгаарлалт их чухал аж. Мөн лабораторийн болон харуулдан тандалт чухал байгаа юм.

Түүнчлэн их, дээд сургууль, коллежийг нээхдээ лабораторийн шинжилгээ хийх хэрэгтэйг мэргэжилтнүүд хэлж байна.

Мөн бусад халдварт өвчинтэй тэмцэх, томуугийн тандалтыг хийж, ханиад томуугаар өвчилсөн нэгжүүд, эрүүл мэндийн байгууллагад хандсан тохиолдол болгоныг шинжлэх нь чухал юм. Сүүлийн үед ханиад шуухинааны вирус хүн амын дунд оршиж байгаа гэнэ.

Дэлхий дахинд коронавирусний халдвараар нийт 695 мянган хүн нас бараад байна. Тархалтын эрч огтхон ч буурахгүй байгааг ДЭМБ-ын Онцгой байдлын хорооноос мэдээлжээ.

ДЭМБ улс орнуудад онцгойлон үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зөвлөмжийг гаргаж, хариу арга хэмжээний менежментийг сайжруулах хэрэгтэйг онцолсон байна. Илрүүлэх, тусгаарлах, эмчлэх арга замыг сайн хийх шаардлагатай юм.

Хувь хүний хувьд хүн хоорондын зайг барих, амны хаалт зүүх, зөв ханиаж, найтаах дадлыг хэрэгжүүлэх шаардлагатайг ДЭМБ сануулсаар байна. Хүмүүс ид шидийн шийдэл эрэлгүйгээр өөрөөсөө шалтгаалах энгийн зүйлүүдийг хэрэгжүүлж чадвал цар тахлаас сэргийлэх боломж байгаа юм.

АНУ-ын судлаачдын онцолсноор амны хаалтыг бүх нийтээрээ гурван долоо хоног зүүхэд халдварын тархалтын түвшин хоёр хувиар буурах ач холбогдолтой аж.

 

Top