Антонио Бандерас коронавирусний халдвар авчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 11

Нэрт жүжигчин Антонио Бандерас коронавирусний халдвараар өвчилсөн талаараа Инстаграм хуудсандаа бичжээ. Тэрбээр “Өнөөдөр, наймдугаар сарын 10-нд би 60 насны төрсөн өдрөө хөл хорионд тэмдэглэх хэрэгтэй боллоо. COVID-19-ийн шинжилгээ эерэг гарчээ” хэмээсэн байлаа.

Жүжигчин ердийнхөөсөө илүү ядарч байгааг эс тооцвол биеийн байдал нь сайн байгааг хэлжээ. Бандерас хөл хорионд байгаагаа ашиглан уншиж, бичиж, амарч, төлөвлөгөө гаргах гэнэ.

Антонио Бандерас 1960 оны наймдугаар сарын 10-нд төрсөн.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mgl(202.55.188.33) 2020 оны 08 сарын 11

Erguu mal mini Espaniin aguu jujigchin yum shuu..

0  |  0
Irgen(203.91.115.50) 2020 оны 08 сарын 11

Ali ylciin irgen ym ex orongyi amitan yy

0  |  0
Top