Коронавирусний эсрэг вакциныг Ерөнхийлөгч Путины охин хийлгэжээ

2020 оны 08 сарын 12

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улс дэлхийн анхны коронавирусний эсрэг вакциныг гаргаж авсан талаараа албан ёсны мэдэгдэл хийлээ. 

ЭМЯ-наас нь албан ёсоор баталгаажуулсан уг вакциныг “Спутник V” гэж нэрлэсэн байна. Энэ нь Зөвлөлтийн үед тус улсын хөөргөсөн дэлхийн анхны хиймэл дагуулын нэр юм.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны харьяа Николай Гамалейн нэрэмжит Эпидемиологи, микробиологийн хүрээлэнгийн эрдэмтдийн боловсруулсан энэхүү вакциныг Ерөнхийлөгч Путины нэг охин нь өөр дээрээ туршсан байна. Туршилт амжилттай болжээ.

ОХУ коронавирусний эсрэг вакцинаа ирэх есдүгээр сараас олноор үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа юм. Оросоос уг вакциныг авахаар Латин Америк, Ойрх Дорнод, Азийн 20 улс захиалга өгчээ.

ОХУ жилд 500 сая вакцин үйлдвэрлэх боломжтой хэмээж байгаа. Хойд хөрш ийнхүү дэлхийд анх удаагаа коронавирусний эсрэг вакциныг бүтээж, хэрэглэхийг зөвшөөрсөн улс болж байна.

ДЭМБ-аас аль ч улсад бүтээж буй коронавирусний эсрэг вакцины аюулгүй байдлыг дээд зэргээр баталгаажуулсан байх ёстойг анхааруулж байгаа. ДЭМБ Орост бүтээгдсэн вакцинд гэрчилгээ олгох талаар хэлэлцэж байгаа.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.10.21.32) 2020 оны 08 сарын 13

ОХУ мандтугай ура ....Найрамдалын эх орон

0  |  0
irgen(31.165.231.3) 2020 оны 08 сарын 13

Putinii ohin chin ooroo biologiin uhaanii ter duska virus sudlaliin mundag doktor hyn, vakzin deer ch ajillasan um baina lee, olon emch emnelgiinhen ajiltanguud armiinhanch bie deeree turshsan mash sain vakzin ...baruuniihan hordood byyr shees ni goojih geed eldveer l doromjilson heveeree ed nar tyryylj vakzin gargah esgui ch geh shig....hogiin baruuniihan

2  |  0
монгол(192.82.69.43) 2020 оны 08 сарын 12

Бидэнд ах нар вакцина өгөх байлгүй дээ.\n

0  |  0
Даш(202.126.88.169) 2020 оны 08 сарын 13

Орос онц...

1  |  0
Дорж(202.126.88.169) 2020 оны 08 сарын 13

ОРОС ОНЦ...

1  |  0
Дорж(202.126.88.169) 2020 оны 08 сарын 13

ОРОС ОНЦ !

1  |  0
Top