ОХУ-ын Тувад Далай ламыг ОХУ-д урих олон нийтийн хөдөлгөөн өрнөж эхэллээ. Хову-Аксы тосгоны Шашны олон нийтийн байгууллагын тэргүүн Конгар Кылан-оол энэ санаачилгыг гаргаж, гарын үсэг цуглуулж эхэлсэн байна.
ОХУ-ын Засгийн газар Хятадын шахалтын улмаас 2004 оноос хойш Далай ламд виза олгохгүй байгаа.
Конгар Кылан-оол гарын үсэг цуглуулах аяндаа оролцохыг Буриад, Халимагийн сүсэгтнүүдэд уриалж, БХЯ-ны сайд Шойгу, ГХЯ-ны сайд Лавров, Тувагийн тэргүүн Шолбан Кара-оол нарт захидал бичих гэнэ.
Харин Тувагийн шашны тэргүүн Хамба ламын Ажлын албаны төлөөлөгч Буян башкы: Мэдээж бид сэтгэл дотроо энэ санаачилгыг дэмжиж байна. Гэхдээ бид шашны зүтгэлтнүүд тул улс төрийн асуудалд оролцмооргүй байна. Бид хувьсгалч болж тоглохгүй. Орчин үед цахим холбоогоор Далай ламтай байнга холбоотой байгаа. Дээрхийн Гэгээнтэн манайд айлчлах цаг ирнэ гэдэгт итгэж найддаг” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Сэтгэгдэл ( 2 )
Концерт нэрт вирус хужаагийн хамхуул минь бүү бүлтэр шавар хэрмэндээ вирусээ идээд өчигдөр нас барчаад сүнс нь төөрч хөөрхий .хар хужаагаас л ятгалга ирнэ Орос ах зөвшөөрнб хар вирус хужааг Орос л Японд нугаслуулж нусаа барж байхад нь тусалсан шүү дээ.
энэ ч эвгүй дээ. хайртай амраг орос ах нар ямар нэг эвгүй юм зохицуулж таарна. Тувад болохгүй, хүсвэл та нарт монголд зочилж далай багштайгаа уулз гэнэ, тэгсэнээ монголын далдагар утсан хүүхэлдэйнүүд, тагнуул, явуулын хор хутгагч нараараа ”уухай, далай багшийг дахиад нэг урьяа” гэнэ. Тэгээд урьж таарна. Ирээд 2 хоноод явна, нөгөө хужаа нар нь нэр хүндээ гээд үхчих гээд байдаг улс сүрийг үзүүлж хэдэн гэрээ хэлцэл энэ тэрээ зогсоогоод л, хэвлэлийн хурал хийгээд. ”эргүү монголчууд хужаатайгаа дахиад муудалцсан,урааа” гээд л оросуудын бах нь ханана. Харж л байгаарай. Хогийн гарууд шүү дээ.