АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг “дэлхийн хэмжээний шатарчин” гэж үздэгээ Висконсид болсон цуглааны үеэр илэрхийлсэн байна.
Мөн энэ үеэр 11 дүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөгч Жо Байденыг муулахаа ч мартсангүй.
Доналд Трамп “Жо Байден дэлхийн том удирдагч нартай эн чацуу харилцаж чадахгүй. Учир нь түүний улстөрийн замнал тааруухан өнгөрсөн. Би нэг зүйлийг сайн ойлгож авсан. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Хятадын тэргүүн Ши Жинпин, Хойд Солонгосын Ким Жон Ун, Туркийн Ерөнхийлөгч Эрдоан нар дэлхийн хэмжээний шатарчид юм” гэж хэлжээ.
Улс төрийн өрсөлдөгч нартаа хоч өгөх дуртай Трамп өмнөх Ерөнхийлөгч Барак Обама, түүний засгийн газарт дэд Ерөнхийлөгчийн алба хашиж байсан Жо Байден хоёрыг нэг нэрээр нэрлэх санал гаргаад “Обамагийн бодлого Америкийн жирийн ажилчдын ашиг сонирхлын эсрэг бодлого байсан. Обама, Байден хоёрыг Обайден гэж нэрлэе. Товчхон тул цаг их хэмнэнэ” гэж ярьсан байна.
Сэтгэгдэл ( 0 )