Лоту Гулигийн алуурчин анхны мэдүүлгээ өгчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 24

Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудын гэмт бүлэглэлүүдийн хамгийн том гурван боссын нэг, Азербайжаны Лоту Гули хэмээх Надир Салифов Туркийн Антальяд алагдсан талаар бид мэдээлсэн.

Түүний амь насыг хэрхэн хөнөөсөн нь ч тодорхой болжээ. Хан Ахмедлинский хэмээх Хаган Зейналов бол Гулитэй ижил азербайжан хүн. 2016 оны наймдугаар сарын 18-нд Туркт алагдсан Азербайжаны мафийн босс асан Ровшан Ленкоранскийн хүн гэгдэж байжээ. Ровшаныг Лоту Гули захилгаар хөнөөлгөсөн гэж үздэг бөгөөд Хаган түүний өшөөг авсан гэж шинжээчид үзэж байгаа юм. Хан Ахмедлинский хэдэн жилийн өмнөөс Гулигийн итгэлийг олж, дотнын хүн нь болсон. Антальягийн зочид буудлын өрөөнд Гулиг хөзөр тоглож байхад нь ороход түүнийг бие хамгаалагчид нь ч тоогоогүй. Хаганыг гэнэт буу гарган, Гулиг буудахад балмагдсан бие хамгаалагчид нь хариу буудан шархдуулсан ч барьж чадаагүй байна. Хаган хамсаатныхаа хүлээж байсан машинд суун зугтсан ч Туркийн цагдаа нарт баригдсан юм.

Хэрэгтэн анхны мэдүүлэгтээ “Хамтдаа өссөн ч би түүнд дургүй байсан. Би түүний бие хамгаалагч ч хийж байсан. Надад таалагддаггүй болохоор түүнийг алсан юм” гэж хэлжээ.

Лоту Гулиг нутагт нь биш Туркийн Истанбул хотод оршуулсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(128.199.64.192) 2020 оны 08 сарын 25

Shuud tssaz l bizde\n

0  |  0
Top