КОВИД-19 | БНСУ-д амны хаалт зүүгээгүй хүнийг мэдээлдэг болжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 25

Дэлхий дахинд 23 сая гаруй хүн коронавирусний халдвараар өвчлөөд байна. 16 сая гаруй хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. 24 цагийн хугацаанд 5000 гаруй хүн эндсэн байна. Хойд хөрш ОХУ-д хоногт 4744 хүн коронавирусний халдвар авч, 65 хүн нас баржээ.

Японд 493 хүн шинээр халдвар авч, 13 хүн эндсэн байна. Өвчлөл өмнөх өдрийнхөөс ялимгүй буурах хандлага ажиглагдаж байгаа ч нас баралт өндөр хэвээр байна. 

Өмнөд Солонгост хүмүүс амны хаалт зүүгээгүй бол утасны апп-аар дамжуулан мэдэгдэх тогтолцоо бий болжээ. Тус улсад 280 хүн шинээр халдвар авсны 16 нь гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол байв. Тус улсад халдвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор бүх иргэдийг гадаад, дотоод орчинд амны хаалт зүүх шаардлага тавьж эхэлжээ. Иргэдийн оролцоо халдвараас урьдчилан сэргийлэхэд маш чухал юм.

Та бүхэн өөртөө болон өрөөл бусдад шаардлага тавих нь тухайн хүний эрүүл мэндийг хамгаалж байгаа арга.

 

 

Top