КОВИД-19 | Эдгэрсэн хүмүүст шинж тэмдэг удаан хугацаанд үргэлжилж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 03

Европ тивд коронавирусний халдварын тархалт эрчтэй өсөж байгааг ДЭМБ-аас анхааруулжээ. Улс орнууд хязгаарлалтын арга хэмжээ, ялангуяа нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг авч, амны хаалт зүүхийг чандлан мөрдөх хэрэгтэй байна. ДЭМБ-аас дэлгүүр, кофе шоп, кафед заавал амны хаалт зүүхийг анхааруулжээ.

Түүнчлэн ДЭМБ-аас мэдээлснээр дэлхий дахинд 600 орчим эрүүл мэндийн ажилтан халдвараар амиа алджээ. Эмч, эмнэлгийн ажилчдыг коронавируснээс хамгаалах тал дээр бүх засгийн газар анхааралтай хандах хэрэгтэй гэв.

Их Британийн эрдэмтдийн судалгаагаар коронавирусний халдвараар өвчлөөд эдгэрсэн хүмүүст удаан хугацаанд эмнэлзүйн шинж тэмдэг үргэлжилж байгааг тогтоожээ.

Халдварын тохиолдол буурч байгаа цөөн хэдэн орны нэг болох Хонконгт зарим хязгаарлалтын арга хэмжээг цуцалсан байна. Фитнесс, массажны газруудын үйл ажиллагааг сэргээхдээ цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн арга хэмжээг маш сайн авч байгаа аж.

Тэгвэл АНУ-ын 37 мужид сургууль, коллежийн хичээлийн шинэ жил эхэлсний дараа 25 мянга гаруй тохиолдол нэмж бүртгэгджээ. Иймээс ихэнх хичээлийг цахимаар явуулах шийдвэр гаргасан байна.

Коронавирусний халдварын улмаас дэлхий дахинд нэг тэрбум гаруй хүүхэд хичээлээсээ завсардаж байгаа аж. Гэхдээ онлайн сургалт нь хямралыг давах, чанартай боловсрол олгох хүртээмжтэй арга гэв.

 

Top