КОВИД-19 | Энэтхэгт хоногт 83 мянган тохиолдол бүртгэгджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 03

Энэтхэг улсад хоногт 83.883 хүн коронавирусний халдвараар өвчилсөн талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ. Хоногт халдварын тоо ийнхүү огцом өссөн нь цар тахал эхэлснээс хойших хамгийн өндөр тоо аж.

Энэтхэгт нийт 3.853.406 тохиолдол бүртгэгдсэний 67.376 нь зөөвөрлөгдсөн халдвар гэнэ. Хоногт 1043 хүн коронавирусний халдвараар нас баржээ.

Энэтхэгийн компаниуд Оростой хэлцэл хийж, жилд 300 сая доз “Спутник V” вакцин үйлдвэрлэхээр болсон байна.

ДЭМБ Энэтхэг улс сүүлийн үед анхаарал татаж байгааг мэдэгдсэн билээ. Тус улсад сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд өвчлөл хоёр саяар нэмэгджээ. Гэсэн ч хязгаарлалтын дэглэмээ сулруулж байгаа нь анхаарал татаж байна.

 

Top