КОВИД-19 | Бразилд халдварын тоо дөрвөн сая давлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 04

Бразил улсад коронавирусний халдвараар өвчлөгсдийн тоо дөрвөн сая давсан талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ. Бразилд хоногт 43.773 хүн өвчилж, “COVID-19”-ийн халдвартай 834 хүн нас барсан байна.

Коронавирусний халдвараар эндсэн хүмүүсийн нийт тоо 124.729 болсон бол 3.247.610 хүн энэхүү вирусийг ялж чаджээ.

Бразилд нийт халдварын тоо өнөө өглөөний /2020.09.04/ байдлаар 4.046.150 болсон байна. Тус улсад коронавирусний халдварын улмаас дотоодын нийт бүтээгдэхүүн унаж байгаа аж.

Бразил улс коронавирусний халдварын тоогоороо дэлхийд хоёрдугаарт бичигдэж байгаа бол нэгт АНУ   6.154.383 халдвартайгаар жагсаж байна.

 

Top