КОВИД-19 | D витамин дутагдвал халдвар авах эрсдэлтэй

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 04

Дэлхий дахинд коронавирусний халдвартай холбоотой судалгаа шинжилгээг олноор хийж байгаа билээ. Тайландад л гэхэд сүүлийн 100 гаруй хоногт халдвар бүртгэгдээгүй байсан бол Бангкокийн хорих ангид 37 настай эрэгтэйгээс коронавирусний халдвар илэрчээ. Тэрбээр халдвар авсан хүнтэй ойр харьцаагүй, гадаадад зорчоогүй учир энэ тохиолдлыг сайтар шалгах хэрэгтэй болжээ.

Тэгвэл Чикагогийн их сургуулийн эрдэмтэд витамин D дутагдвал коронавирусний халдвар авах эрсдэлтэй болж, халдварласан тохиолдолд хүндрэх эрсдэлтэй гэсэн байна. Иймээс D витамины дутагдлаас сэргийлэхэд бүгд анхааралтай хандахыг зөвлөжээ.

АНУ-ын өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс их, дээд сургуулийн орчинд болон бүх байр, цахилгаан шатанд тамхи татахыг хориглох шийдвэрийг хүргүүлжээ. Цахилгаан шатанд тамхи татсанаас болж хүмүүс өвчлөх, хүндрэх эрсдэлийг нэмдэг гэв.

 

Top