КОВИД-19 | Дэлхий дахинд 24 цагийн хугацаанд 285 мянган хүн өвчилжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 05

Коронавирусний халдвараар өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхий дахинд 285 мянган хүн өвчилж, 6000 гаруй хүн нас баржээ. Өвчлөл өмнөх өдрийнхөөс 6000-аар нэмэгдэж, нас баралт ижил түвшинд байна. Харин 233 мянга гаруй хүн бүрэн эдгэрчээ.

Урд хөрш Хятадад хоногт 18 тохиолдол бүртгэгдсэний 10 нь идэвхтэй тохиолдол бол найм нь шинж тэмдэггүйгээр илэрчээ. БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хорооноос мэдээлснээр тус улсад илэрсэн шинэ тохиолдлууд бүгд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна. Урд хөршид хоногт нэг ч нас баралт бүртгэгдээгүй аж.

Оросын мэргэжилтнүүд энэ сарын дундуураас Хятадын коронавирусний эсрэг вакциныг туршиж үзэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

 

Top