КОВИД-19 | АНУ-ын вакцин аравдугаар сард гарна

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 05

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тус улсын коронавирусний эсрэг вакцин ирэх аравдугаар сард гарч магадгүй талаар мэдэгджээ. Вакцин туршилтын сүүлийн шатандаа яваа гэнэ.

Трамп өнгөрсөн сард АНУ 600 сая доз вакциныг хурдан гаргаж авахад бэлэн гэж мэдэгдэж байсан юм.

АНУ-ын 37 мужид сургууль, коллежийн хичээлийн шинэ жил эхэлсний дараа 25 мянга гаруй тохиолдол нэмж бүртгэгджээ. Иймээс ихэнх хичээлийг цахимаар явуулах шийдвэр гаргасан байна.

Дэлхий дахинд коронавирусний халдвараараа нэгт бичигдэж байгаа АНУ-д 6.167.443 хүн өвчилж, 186.718 хүн нас барсан бол хоёрт Бразил улс 4.091.801 халдвартайгаар бичигдэж байна. Гуравт Энэтхэг улс 3.936.747 өвчлөлтэйгөөр, дөрөвт ОХУ 1.015.105 тохиолдолтойгоор бичигдэж буй.

 

Top