КОВИД-19 | Энэтхэгт байдал хүнд байна

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 07

Коронавирусний халдвар дэлхийн 216 улсад бүртгэгдэж, 26.8 сая хүн өвчилж, 889 мянган хүн нас бараад байна. Гурав хоногийн хугацаанд дэлхий дахинд 875 мянган хүн өвчилж, 17 мянган хүн энджээ. Энэтхэг улсын хувьд өвчлөл ихээр нэмэгдсэн өдрүүд байлаа. Тус улсад хоногт 90632 хүн халдвар авсан нь цар тахал гарснаас хойших хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн өдөр болжээ.

Хойд хөрш ОХУ-д хоногт 5195 хүн өвчилж, 61 хүн нас барсан байна. Орост өвчлөл өндөр хэвээр байгаа аж.

Хятадад 24 цагийн хугацаанд 34 тохиолдол бүртгэгдсэн бол Японд 451 хүн өвчилж, найман хүн энджээ. Тус улсад өвчлөл, эндэгдэл бага зэрэг буурах хандлага ажиглагдаж байна.

Өмнөд Солонгост хоногт 119 хүн өвчилсний 11 нь гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол аж. Өмнөд Солонгосын хувьд сүүлийн гурван долоо хоногт хамгийн цөөн тохиолдол бүртгэгдсэн өдөр нь өчигдөр байжээ. Тус улсад хүн хоорондын зайг баримтлах хатуу дэглэм есдүгээр сарын дунд үе хүртэл үргэлжилнэ.

 

Top