Харри, Меган нар олны дургүйцлийг төрүүлэв

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 08

Сассексийн гүн Харри, гүнгийн ахайтан Меган Маркл нар олон нийтийн дургүйцлийг төрүүлжээ. Тэд тахир дутуу болсон цэргүүдэд зориулсан буяны арга хэмжээгээ цуцалсан нь хүмүүсийн гайхшралыг төрүүлсэн байна. Харри зургаан жилийн турш хийсэн арга хэмжээгээ цуцалснаар Бейонсе, Эд Ширан нарын оролцсон уг буяны тоглолтоос орж ирэх сая фунт стерлинг талаар болжээ.

Британичууд Харри, Меган нарын үйлдлийг “Netflix”-тэй гэрээ хийсэнтэй нь холбон буруутгаж байгаа аж. Уг гэрээний нөхцөл их хатуу ч Харри, Меган нар Холливудад карьер хөөх, кино, нэвтрүүлэг хийх эхлэлээ тавьжээ.

Түүнчлэн Меган Маркл нөхөртэйгөө хамт Их Британи руу нисэхээс татгалзсанаас үүдэн Харригийн гэр бүлийнхэн түүнийг үл тоодог гэсэн яриа гарсан билээ. Тухайлбал, Уильям, Харри нарын гэр бүл оролцсон нэгэн арга хэмжээний үеэр Уильям, Кэйт, Харри нар үг хэлсэн ч микрофон Меганд ирээгүй аж. Тэр үед Меган ихэд гомдсон хоолойгоор “Би үг хэлж болохгүй юм гэж үү” гэх нь дуулджээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(99.57.27.106) 2020 оны 12 сарын 03

ugaasaal aztai ger buld torson teneg durakyavg yavg har huuhentei suuhdaa yahavdee garal uuslee medehgui lalar hohino

2  |  2
Top