КОВИД-19 | Япон улс 6.3 тэрбум ам.доллароор вакцин авна

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 08

Японы Засгийн газар өнөөдөр /2020.09.08/ коронавирусний эсрэг вакцин худалдаж авахад 671.4 тэрбум иен буюу 6.3 тэрбум ам.доллар хуваарилжээ. Энэ талаар Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Сүга мэдэгдсэн байна.

Дээрх иенийг эхний ээлжинд коронавирусний эсрэг вакцин худалдаж авахад зориулжээ. Япон улс АНУ болон Их Британийн компаниудтай гэрээ байгуулсан байна.

Вакцин худалдаж авахад дахин нэмэлт зардал шаардагдана гэжээ. Япон улс мөн Британи, Шведийн “AstraZeneca” болон Америкийн “Pfizer” компанитай 120 сая тун вакцин туршилтын журмаар авахаар гэрээ байгуулсан байна.

Японд хоногт коронавирусний халдварын 437 тохиолдол нэмж бүртгэгдэж, зургаан хүн нас баржээ. Тус улсад нийт халдварын тоо 71856, нас баралт 1363 байгаа бол 62536 хүн эдгэрсэн байна.

 

 

Top