Цагдаа нар 3-р ангийн хүүхдүүдийн ЖАГССАН УЧРЫГ шалгаж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 08

ОХУ-ын нэгэн сургуульд цаг үе өөрчлөгдөж байгааг харуулсан нэгэн үйл явдал болжээ.

Урьд өмнө ангийн атаман гэгдэх хүүхдэд дээрэлхүүлээд зодуулаад өнгөрдөг байсан бол одооны хүүхдүүд жагсаж тэмцдэг болсон байна.

Сахалины нэгэн сургуулийн 3-р ангийн сурагчид есдүгээр сарын 1-нд хичээлдээ ирээд огт баярласангүй. Учир нь өнгөрсөн жил ангийнхаа хүүхдүүдийг байнга зодож, дээрэлхдэг байсан Вася хичээлдээ иржээ. Уг нь 2019 онд эцэг эх нар гомдол гаргаад сахилгагүй Васяг ангиас нь шилжүүлсэн байсан юм.

Дахин зодуулах, дээрэлхүүлэхээс залхсан 3-р ангийн хүүхдүүд зурагт хуудас барин, сургуулийн хашаанд эсэргүүцлийн жагсаал хийсэн байна. Тэд “Бид тайван сурах эрхтэй”, “Манай ангийнхныг зодож байгааг харахыг хүсэхгүй байна”, “Би хичээлдээ явахаас айж байна” гэсэн зурагт хуудас барьж, Вася байсаар байх юм бол хичээлдээ явахгүй гэдгээ илэрхийлжээ.
 
Харин цагдаа нар үүнийг зөвшөөрөлгүй жагсаал гэж үзэн, шалгаж, хүүхдүүдээс байцаалт авч эхэлсэн байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(139.5.218.233) 2020 оны 09 сарын 08

tsagdaa nar teneg bizda nar shuu

0  |  0
Баатар(66.181.161.109) 2020 оны 09 сарын 08

Орос, Хятад хоёроос суралцах юм их бий, ялангуяа ах нарынхаа туршлагыг 7 хоногийн дотор нэвтрүүлж бай, барын зулзагыг бага дээр нь дар ,муу сайн мөндөлнүүд орон нутгийн захиргаанаас зөвшөөрөл авахгүй жагсана гэнээ, аягүй бол цаашдаа манай улсын малчдын адуу үхэр малын хулгайчдаа бариачээ, бид жам ёсоороо эзэндээ нядлуулаяя гэж жагсавал яанаа

Зочин (66.181.166.134) 2020 оны 09 сарын 08

Орос Хятад хоёр цагдаагийн улс болж дээ.

2  |  0
Top