АНУ-ын Бостоны хүүхдийн эмнэлгийн судлаачдын дүгнэснээр коронавирусний халдвараар өвчилсөн хүүхдүүдийн амьсгалын замд насанд хүрсэн өвчтөнүүдийнхээс хэд дахин илүү вирус байжээ. Энэ нь хүүхдүүд насанд хүрэгчдээс илүү халдвар тараадаг гэсэн үг юм.
Түүнчлэн эрдэмтэд коронавирусний улмаас нас барсан 10 өвчтөний эд эрхтэнд шинжилгээ хийхэд бүх хүний уушги, бөөр гэмтэж, уушги, зүрх, бөөр зэрэг эрхтэний аль нэгэнд эсвэл олон эрхтэнд цусны бүлэн үүссэн байсныг дурджээ.
Амны хаалт зүүх дэглэмийг сайн хэрэгжүүлж байгаа улс орнуудад астматай өвчтөний тоо 60 хувиар буурсан байна. Иргэд та бүхэн амны хаалт зүүж, хүн хоорондын зай барьснаар олон өвчлөл, хүндрэлээс өөрийгөө хамгаалах юм.
Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр дэлхий дахинд өнөөдрийн /2020.09.11/ байдлаар коронавирусний халдвараар 28.161373 хүн өвчилж, 909479 хүн нас бараад байна.
Халдварын тоогоороо АНУ (6 396 047) тэргүүлж, Энэтхэг (4 465 863), Бразил (4 238 446) удаалж буй. Түүнчлэн ДЭМБ коронавирусний халдвараас гадна дараагийн тахалд бэлэн байхыг уриалжээ.
