Угаарын хийн хордлогыг бууруулах чиглэлээр сургалт зохион байгууллаа

2020 оны 09 сарын 15

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Нийслэлийн Түргэн тусламжийн төвтэй хамтран “Угаарын хийн хордлогын эрсдэлийг бууруулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Тус сургалтанд Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв болон Өрхийн эрүүл мэндийн төв, мөн Гачуурт, Хонхор тосгоны Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдсан юм.

Энэ хүрээнд “Угаарын хийн хордлого, түүнээс сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга замууд” сэдвээр НЭМГ-ын мэргэжилтэн Ш.Тэгшбаяр, “Угаарын хийн хордлогын үед үзүүлэх яаралтай тусламж” сэдвээр Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дэд захирал С.Ариунболд нар хичээл зааж, эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд мэдлэг, дадлага олгосон байна.

Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл мэндийн газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top