КОВИД-19 | Хятадад хоногт есөн тохиолдол бүртгэгджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 17

Хятадад хоногт коронавирусний халдварын есөн тохиолдол бүртгэгджээ. БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хорооноос мэдэгдсэнээр бүх шинэ тохиолдол зөөвөрлөгдсөн байжээ.

Өвчлөл Шанхай, Гуандун, Юньнань, Шэньси мужид бүртгэгдсэн байна. Урд хөршид одоо коронавирусний халдвартай 141 хүн байгаа аж. Хятадын эрдэмтэд саяхан Оросын “Триазавирин” эмийг үр дүнтэй байна гэж мэдэгдсэн билээ.

Тэгвэл хойд хөрш ОХУ-д хоногт 5670 хүн өвчилж, 132 хүн нас баржээ. Орост нийт халдварын тоо нэг сая давсан бол нас баралт 18917 болсон байна.

Өмнөд Солонгосын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусээр халдварласан тохиолдол 153-аар нэмэгдэж нийт 22657-д хүрчээ. Шинээр илэрсэн 153 тохиолдлын найм нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Нийт 19543 (+233) иргэн эдгэрсэн бол 372 (+5) иргэн нас баржээ.

 

Top