Далай лам лааны тосон баримлыг нь байрлуулахыг Тувад зөвшөөрсөнгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 17

ОХУ-ын Тувагийн Үндэсний музейн захиргаа XIV Далай ламын лаан тосон баримлыг бүтээж, Тувагийн Үндэсний музейд байруулах болсноо 2019 оны есдүгээр сард зарласан.

Мөн Түвдийн засаг захиргаанаас албан ёсны зөвшөөрөл авснаа ч мэдэгдэж байлаа. Гэвч Далай ламын албан ёсны төлөөлөгч энэ санаачилгыг дэмжихгүй байгаагаа илэрхийлжээ.
 


Шалтгаан нь Тувагийн Үндэсний музейн захирал К.Бичилдэйтэй холбоотой гэнэ. К.Бичилдэй нь Буддын шашны “Хулгай хийж болохгүй” үндсэн зарчмыг зөрчсөн хүн ажээ. Тэрбээр 2018 онд Боловсролын сайд байхдаа сургуулийн спортын талбай барих төсвөөс 31 сая рубль хувьдаа завшсан хэргээр шийтгүүлсэн. Мөн Саудын Арабын ваххабит бүлгүүдтэй холбоотой нь тогтоогдсон хүн гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top