КОВИД-19 | Францад хоногт 10 мянга гаруй тохиолдол бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 18

Францад хоногт 10593 хүн коронавирусний халдвараар өвчилжээ. Тус улсад нийт тохиолдлын тоо 415.481 болсон байна.

Францад коронавирусний халдвараас шалтгаалсан нас баралт 31.095 болжээ.

АНУ-ын судлаачид коронавирус нь хавар, намрын улиралд илүү тэсвэртэй болохыг лабораторийн туршилтаар баталжээ. Вирус удаан тэсвэртэй байх эсэх нь эд зүйлийн гадаргуу, орчны температур, чийгшлээс шалтгаалах гэнэ. Вирус 13 хэмийн дулаантай, 66 хувийн чийгшилтэй орчинд 17-31 цаг амьд байсан бол 25 хэмийн дулаанд 3.5-5.5 цаг идэвхтэй байжээ. Иймээс тогтмол цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийх нь халдвар тархах эрсдэлийг бууруулах чухал ач холбогдолтойг онцолжээ.

Түүнчлэн Их Британийн судлаачид шавж үргээгч Citridol гэх бодис агуулсан шүршигч коронавирусийг идэвхгүйжүүлдэг болохыг тогтоосон байна. Судлаачид энэхүү шавж үргээгчийн дусалд агуулагдах вирусний идэвхийг судалж, 99 хувиар буурч байсныг тогтоожээ.

 

Top