КОВИД-19 | Бразилд өвчлөгсдийн тоо хоногт 33 мянгаар нэмэгдлээ

2020 оны 09 сарын 23

Бразилд коронавирусний халдварын тоо хоногт 33536-гаар нэмэгджээ. Тус улсад “COVID-19”-ийн нийт халдварын тоо 4.591604 болсон байна.

Бразилын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр тус улсад хоногт 836 хүн коронавирусний халдвараар нас баржээ. Нийт нас баралтын тоо 138108 болсон бол 3.945627 хүн эдгэрсэн байна.

Бразилд өнгөрсөн долоо хоногт ажилгүй хүмүүсийн тоо нэг сая гаруйгаар нэмэгдэж, нийт ажилгүйдлийн тоо 13.7 сая болжээ.

Тэгвэл Францад хоногт 10008 хүн коронавирусний халдвараар өвчилж, нийт өвчлөлийн тоо 468069 болсон байна. тус улсад хоногт 68 хүн нас баржээ.

Франц, Испани, Израил улсад сүүлийн хоногуудад коронавирусний халдварын тоо өсжээ.

 

Top