КОВИД-19 | Бразилд гурав хоног дараалан 32 мянган тохиолдол бүртгэгдэв

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 25

Бразил улсад гурав хоног дараалан 32 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ. Халдварын тоогоороо дэлхийд гуравдугаарт бичигдэж байгаа тус улсад нийт өвчлөлийн тоо 4.657702 болсон байна.

Өнгөрсөн шөнө тус улсад 32817 шинэ тохиолдол бүртгэгджээ. 24 цагийн хугацаанд нас баралтын тоо 831-ээр нэмэгдсэн бол цар тахал эхэлснээс хойш дөрвөн сая гаруй хүн эдгэрсэн байна.

Тэгвэл Чех улсад хичээлийн шинэ жил эхэлснээс хойш 400 гаруй багш коронавирусний халдвараар өвчилжээ. Мөн энэ сард 259 эмч, 433 сувилагч коронавирусний халдвараар өвчилсөн байна. Тус улсад энэхүү вирусээр хүндээр өвчлөгсдийн тоо өссөн талаар Эрүүл мэндийн яамнаас нь мэдээлжээ.

 

Top