КОВИД-19 | Бразилд хоногт 28 мянга гаруй тохиолдол бүртгэгдлээ

2020 оны 09 сарын 27

Бразил улсад хоногт коронавирусний халдварын 28378 шинэ тохиолдол бүртгэгджээ. Тус улсад халдварын нийт тоо 4.717991 болж өссөн байна.

Бразилд сүүлийн 24 цагийн хугацаанд 869 хүн нас баржээ. Харин эдгэрсэн хүний тоо 4.050837 болж нэмэгдсэн байна.

Бразил руу ОХУ 50 сая тун вакцин нийлүүлнэ гэсэн мэдээлэл байгаа юм.

Халдварын тоогоороо дэлхийд гуравдугаарт бичигдэж байгаа Бразилд өмнө нь гурав хоног дараалан 30 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн билээ.

Түүнчлэн судлаачид Европ тив даяар цар тахал одоо л эхэлж байна гэж мэдэгдсэн юм. Хүн төрөлхтөн цар тахалд бэлэн үү гэдгийг одоо л шалгана гэж тэд үзэж буй.

 

Top