КОВИД-19 | Энэтхэгт халдварын тоо зургаан саяд ойртлоо

2020 оны 09 сарын 27

Энэтхэг улсад хоногт 88 мянга гаруй хүн коронавирусний халдвараар өвчилж, нийт халдварын тоо 5.99 сая болжээ. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр хоногт 1089 хүн коронавирусний халдвараар нас барсан байна.

Энэтхэгт одоогийн байдлаар 956 мянга гаруй хүн эмчлүүлж байгаа бол нас баралтын тоо 94503 болжээ. Цар тахал эхэлснээс хойш тус улсад 4.94 сая хүн эдгэрсэн байна.

Тус улс коронавирусний халдварын тоогоороо дэлхийд хоёрдугаарт бичигдэж байгаа юм. АНУ 7.1 сая өвчлөлтэйгөөр нэгт бичигдэж буй.

Энэтхэгээс гадна хоногт хамгийн олон тохиолдол бүртгэгдэж байгаа улс орнууд бол Мексик, Бразил юм. Эдгээр улс нийт 200 сая орчим тун “Спутник V” вакциныг ОХУ-д захиалжээ.

 

Top