КОВИД-19 | Өмнөд Солонгост өвчлөл 23 мянга давжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 28

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусээр халдварласан тохиолдол хоногт 50-иар нэмэгджээ. Тус улсад нийт халдварын тоо 23661 болсон байна. 24 цагийн хугацаанд таван хүн коронавирусний халдвараар нас баржээ.

Шинээр илэрсэн 50 тохиолдлын 10 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн бол нийт эдгэрсэн хүний тоо 21292, нас баралт 406 болжээ.

Өмнөд Солонгост нийт 2.301303 хүнийг шинжилгээнд хамруулснаас 2.259055-ийнх нь хариу сөрөг гарч, 18587 иргэний хариу хүлээгдэж байгаа аж.

Дэлхий дахинд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 298 мянган хүн шинээр халдвар авч, 5000 гаруй хүн нас барсан байна. Өвчлөл өнгөрсөн өдрийнхөөс 18 мянгаар буурч, нас баралт ижил түвшинд байжээ. Харин 218 мянга гаруй хүн эдгэрсэн байна.

Top