КОВИД-19 | Өмнөд Солонгост хоногт 38 тохиолдол бүртгэгджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 29

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн мэдээллээр тус улсын хэмжээнд хоногт коронавирусээр халдварласан тохиолдол 38-аар нэмэгджээ. Нийт халдварын тоо 23699 болсон байна.

Шинээр илэрсэн 38 тохиолдлын 15 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн иржээ. Өмнөд Солонгост хоногт 178 хүн эдгэрсэн бол нэг хүн нас барсан байна.

Тус улсад нийт 20056 хүний шинжилгээний хариу хүлээгдэж байгаа бол тусгаарлалтад 1700 иргэн байгаа аж.

Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудын Парламентын гишүүд өчигдөр “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд бүх нийтийг хамруулах асуудал болон КОВИД-19 цар тахал” сэдвээр цахим хурал хийжээ. Цахим чуулганд Ази, Номхон далайн бүс нутгийн 20 гаруй орны парламентын гишүүд оролцсон байна. Монгол Улсыг төлөөлж энэхүү хуралд Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Ж.Чинбүрэн нар оролцжээ.

 

Top