ДЭМБ: Коронавирус улирлын өвчин биш

2020 оны 10 сарын 01

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусийг улирлын өвчин гэж үзэхгүй байгаагаа мэдэгдлээ. ДЭМБ-ын Яаралтай тусламжийн хэлтсийн техникийн багийн дарга Мария ван Керкхове “Бид коронавирусний давлагааны талаар ярихдаа томуу шиг улирлын гэж байна. Томуу бол өвлийн саруудад Хойд болон Өмнөд хэсэгт тархдаг. Харин бид коронавирусийг улирлынх гэж харахгүй байна” гэжээ.

COVID-19 нь бүх нөхцөл, уур амьсгал, бүс нутагт тархдаг гэсэн байна. ДЭМБ-ын төлөөлөгчийн ярьснаар хязгаарлах арга хэмжээ нь өвчлөлийг бууруулж, халдварын тархалт хяналтад орох боломжтой аж.

Зарим оронд хязгаарлалтын арга хэмжээгээ цуцалснаас болж коронавирус дахин тархаж эхэлжээ.

 

Top