Бразил улсад хоногт коронавирусний халдварын 33431 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 4.8 сая болжээ. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр хоногт 708 хүн коронавирусний халдвараар нас барсан байна.
Бразилд нийт зөөвөрлөгдсөн тохиолдлын тоо 145388 болжээ. Харин 4.2 сая гаруй хүн эдгэрсэн байна.
Өмнө нь Рио-де-Жанейрод цар тахлын улмаас уламжлалт карнавал хойшилсон билээ.
Түүнчлэн Мексикт мөн халдварын тоо огцом нэмэгджээ. Тус улсад хоногт 4775 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 753090 болсон байна. Мөн Колумбад хоногт 6192 хүн өвчилж, нийт халдвар 841531 болжээ.
