КОВИД-19 | Өмнөд Солонгост хоногт 73 хүн өвчилжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 05

Өмнөд Солонгосын Халдварт өвчин судлалын төвийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусээр халдварласан тохиолдол хоногт 73-аар нэмэгджээ.

Тус улсад нийт тохиолдлын тоо 24164 болсон бөгөөд шинээр илэрсэн 73 тохиолдлын ес нь гаднаас зөөвөрлөгдөж иржээ.

БНСУ-д 21 мянга гаруй хүн эдгэрсэн бол 400 гаруй хүн нас барсан байна. Өмнөд Солонгост хоногт нэг хүн нас барж, 41 хүн эдгэрсэн байна. Өнөөдрийн байдлаар 2.352378 хүнийг шинжилгээнд хамруулснаас 2.305767 иргэний хариу сөрөг гарч, 22447 хүний хариу хүлээгдэж байгаа аж. Тусгаарлалтад 1856 хүн байна.

 

Top